JoomlaLock.com All4Share.net
Бидний тухай

.....Тус компани нь 2008 оноос эхлэн нарийн мэргэжлийн техникийн ур чадвар бүхий ажилтнуудыг нийлүүлэх, Хүний нөөцийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх, Хүний нөөцийн Рекрутингийн үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

• Нарийн мэргэжлийн техникийн ур чадвар бүхий ажилтнуудыг нийлүүлэх
Манай улсад уул уурхайн салбар өндөр хөгжиж буй энэ үед уул уурхайн нарийн мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин хомсдолтой байдаг. Бидний гол зорилго нь эдгээр хүмүүсийг хэрэгтэй газарт нь зуучилж өгөх юм. Эдгээр нарийн мэргэжил дотор Уул уурхайн ХММ-ын оператор, цахилгаанчин , засварынн механик, гагнуурчин, засварын төлөвлөгч зэрэг орно. Бид Ньюком Майнинг сервис, Алтан Дорнод Монгол, Салхин фарм зэрэг газруудад техникийн ажилтнууд нийлүүлж байсан туршлагатай.
• Хүний нөөциийн аутсорсинг
Хүний нөөцийн аутсорсинг хийснээр практик дээр батлагдаж, хэрэгжсэн туршлагыг нэвтрүүлж цаг хугацаа хэмнэх, удирдлага өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарлаа бүрэн хандуулах, цалин урамшууллын систем, ажлын дэс дараалал зэрэг илүү ойлгомжтой болж, бүтээмж нэмэгдэх , компанийн бүх дүрэм журам аргачлал цэгцтэй болох зэрэг ач холбогдолтой юм.
• Хүний нөөцийн рекрутинг
Зах зээлд олдоц багатай, өндөр ур чадвар бүхий ажилтнуудаар багаа бүрдүүлэх нь аж ахуйн нэгж байгууллагын нэг чухал сорилт болж байна. Энэ чиглэлээр бид Ди-Жи-Эф, Оюу толгойн гүйцэтгэгч Флоур, НВЦ зэрэг компаниудтай хамтран ажилласан туршлагатай.